: 2015-09-21 : 1208
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилтын хүрээнд эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн Хойд Азийн хотуудын дарга нарын “ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” форум Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уг форумд зүүн хойд азийн төлөөлөгчид Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, ногоон дэд бүтэц, тогтвортой үйлдвэрлэл, ногоон хөрөнгө оруулалттай танилцах юм. Тус форумын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яам хамтран “НОГООН ТЕХНОЛОГИ-2015” үзэсгэлэнг энэ оны 9 сарын 21-22-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохиогдож байна. Үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг бизнест нэвтрүүлэхэд, цаашид дэмжих бодлогыг тодорхойлоход орших юм.
Та бүхнийг байгальд ээлтэй үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй ирж танилцахыг урьж байна.